Хүргэлт үнэгүй 70120212
  • Тусламж хэрэгтэй байна уу? Бидэн рүү залгах:   7012-0212

Pregnancy Health Education

“Hi MoM” Жирэмсэн ээжүүдэд зориулсан Аппликейшн,

“Hi MoM” Жирэмсэн ээжүүдэд зориулсан Аппликейшн,

Жирэмсэн ээжүүддээ зориулсан “Hi MoM” буюу “Сайн уу, Ээжээ” Аппликейшн тун удахгүй таны гарт хүрэх гэж байна.

Монгол Улсад анх удаа жирэмсэн эмэгтэйчүүдэд зориулсан бүрэн мультимедиа гар утасны аппликейшн болж байгаагаараа онцлог юм.

Мэргэжлийн эмч нар, контент бүтээгчид, программ хөгжүүлэгчдийн хамтын нөр их хөдөлмөрийн үр дүнд энэхүү аппликейшнийг жирэмсэн эмэгтэй таны эрүүл мэндийн мэдлэг, сэтгэл зүйн хэрэгцээг дэмжих зорилгоор бүтээлээ.

“Hi MoM” Аппликейшнийг хэрэглэснээр та дараах мэдээлэл, контентуудыг авах боломжтой. Үүнд:

• Жирэмсний өдөр тутмын мэдээлэл болон 7 хоног бүр хүрэх сонирхолтой нийтлэлүүд
• Жирэмсний явцад биед гарах өөрчлөлт, мөн ургийн долоо хоног бүрийн хөгжлийг тайлбарласан видео контент
• Мэргэжлийн эмчийн зөвлөгөө, жирэмсэн ээжүүдэд зориулсан йог болон дасгал хөдөлгөөн
• Жирэмсний хугацааны график, эмчийн үзлэгийн хуваарь, танд хэрэгтэй сануулга, мэдэгдлүүд

Эдгээр функцүүд нь таны жирэмсний хугацаанд тохируулан автоматаар ажиллаж, танд хэрэгтэй мэдээллийг цаг тухай бүрд нь хүргэх болно.

Манай аппликейшний хамгийн сонирхолтой хэсгийн нэг нь таны бяцхан үрийн “Мэндчилгээ” юм. Таны тээж буй ураг өөрийн хөгжил, мэдрэмж, сонирхолтой зүйлсээ ээжтэйгээ долоо хоног бүр хуваалцах болно.

Мөн аавуудад зориулсан захидал, жирэмсэн ээжийн сэтгэл зүй болон эрүүл мэндийг дэмжих олон төрлийн бүтээлүүд энэхүү Аппликейшнд багтсан.

Аппликейшн бэлэн болмогц та татан авч хэрэглээд үзээрэй. Танд таалагдаж, жирэмсний тань хугацаанд өдөр бүр хэрэглэдэг дотно туслах болно гэдэгт бид итгэлтэй байна. 

Жирэмсэн ээжүүд та бүхэнтэйгээ тун удахгүй уулзах гэж байгаадаа бид баяртай байна.

Coming soon…